Алаг үрсдээ хэлэх амтат үгс

2016-11-03     14189

Ээжүүд бид дөнгөж мэндэлсэн бяцхан үрээ халамжлаад, аз жаргалыг мэдрэн, хайрандаа умбан суухдаа бас нэгэн өдөр аав ээждээ тэрхүү сайхан мэдрэмжийг бэлэглэсэн том гэх тодотгол зүүсэн ах, эгчүүддээ тавих хайр халамж сулдаагүй биз. Хүүхэд л бол хүүхэд тэд мөн л адилхан хайр халамжийг аав ээжээсээ хүсч байгаа шүү дээ.Тиймээс алаг үрсдээ хэлэх амтат үгсийг байнга хэлж бяцхан зүрхийг нь баярлуулж байцгаагаарай  хөөрхөн ээжүүдээ.

 

Хүүхэд насанд үлдсэн дурсамжаа эргэн санахад сайхан байдаг уу? ээжүүдээ гэж асуувал нэгэн дуугаар үнэхээр гайхалтай байсан гэж хариулах нь дамжиггүй тиймүү.Заримдаа бид ганц өдөр ч болов хүүхэд насандаа эргэж очих юмсан гэж ярьцгаадаг шүү дээ.Тэгвэл бидний үргэлжлэл болсон бяцхан үрсдээ сайхан үгсийг харамгүй хэлцгээж байя хэмээн хөөрхөн ээжүүддээ уриалмаар байна.

Ингээд аав, ээжүүд бид алаг үрсдээ хэлж занших  амтат үгсүүдийг хүргэж байна.

 

1. Хүү минь (охин минь) би чамдаа хайртай.

2. Юу ч болж байсан ээж нь (аав нь) чамайг л хайрлана.

3. Чамд уурлалаа гээд хайрлахаа больсон гэсэн үг биш.

4. Чамайг хол байсан ч хайрладаг. Их санадаг шүү.

5. Хэрэв хүмүүс хүүхдээ сонгож авдаг байсан бол ээж нь (аав нь) чамайг л авах байсан.

6. Баярлалаа.

7. Өнөөдөр хоёулаа ёстой сайхан тоглолоо.

8. Миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа.

 




» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он