Хуурай арьсыг гэрийн аргаар чийглэг болгох зөвлөгөө

2016-11-07     17175

Хуурай загатнасан арьстай болоход юу нөлөөлдөг бол? Та хуурайшсан арьсаа эмчлэхийн өмнө дараах зөвлөмжүүдийг заавал уншаарай. Зарим тохиодолд арьс хуурайших нь сайн унтаж амраагүйгээс болдог гэдэг. Тэгвэл хуурайшсан арьсанд юу нөлөөлдөг болон хэрхэн сэргийлэх талаарх зөвлөмжийг танд хүргэж байна.

Чийгтэй орчинг үүсгэ
Цөлд амьдардаг хүмүүс хэрхэн хөгшрөх талаар бодож үз. Агаар дахь чийгшил арьсанд тань үнэхээр ашигтай. Хэрвээ та чийгшил багатай уур амьсгалтай газар амьдардаг бол агаар чийгшүүлэгч болон өөр бусад төрлийн арьсандаа хэрэгтэй зүйлсийг тогтмол хэрэглэж байгаарай.

Маш их ус уу
Өдөрт хамгийн багадаа 8 аяга ус уу. Мөн байгалийн гаралтай жүүс ч байж болно. Харин сод, юмуу давстай зүйл битгий уугаарай. Мэдээж та хуурайшсан арьстай байж давс сод хэрэглээд байх нь зохисгүй зүйл гэдэг нь ойлгомжтой. Халуун уур амьсгалтай, дулааны улиралд уух усныхаа хэмжээг өөрийн ууж чадах хэмжээгээрээ нэмээрэй.

Жимс ногоо ихээр хэрэглэ
Бидний биеийн хэвийн ажиллагаанд байгалийн гаралтай шим тэжээлт бодисууд хамгийн ихээр хэрэгтэй байдаг. Мөн таны арьсанд хамгийн сайн тохирох нэн тэргүүний шаардлагатай зүйл бол Витамин Е.

Уруулаа битгий мартаарай.
Хуурайшсан уруулаа долоохын оронд чийгшүүлэхийг оролдоорой. Уруул бусад биеийн эрхтэнүүдийн бодвол чийгийг маш бага хэмжээгээр авч үлддэг учраас маш амархан хуурайшдаг. Маш олон төрлийн уруул өнгөлөгчүүд байдаг ч хамгийн сайн нь яахийн аргагүй Vaseline. Мөн шүдний сойзныхоо үсээр уруулаа тойрог хэлбэртэйгээр үр. Энэ нь уруулан дээрх үхжсэн хэсгийг арилгахад тусална.

Тамхи бүү тат
Тамхи ихээр татан кофейн ихээр хэрэглэх нь хуурайшсан үхжсэн арьстай болоход хамгийн ихээр нөлөөлдөг. Мөн эдгээр нь арьсанд тань үлдэх чийгийн хэмжээг маш ихээр багасгадаг.

Халуун усанд орохоос зайлсхий
Халуун шүршүүрт орох нь таны арьсан дахь шимт бодисыг маш амархан арилгадаг. Хэдийгээр халуун шүршүүрт орох нь таны биеийн хэмнэлийг тааруулж, унтаж чадахгүй байсан хүмүүст амархан унтахад нь тусалдаг ч халуун шүршүүрт орох нь таны арьсыг хуурайшуулж загатнуулах боломжийг маш ихээр дээшлүүлдэг.

Чийгшүүлэгч тос хэрэглэ
Энэ нь таны арьсанд удаан тогтсон хуурайшилтыг арилгахад хамгийн ихээр нөлөө үзүүлдэг. Хамгийн гол нь өөрийн арьсанд тохирох тосыг түрхээрэй. Химийн болон бусад төрлийн бодис агуулаагүй байх ёстойг анхаараарай. Байгалийн болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх нь таны арьсны хуурайшилтыг маш ихээр багасгах болно.

Хурц үнэртэй савангаас татгалз

Биеийн савангууд таны арьсыг хуурайшуулах химийн бодисыг агуулсан байдаг. Оронд нь гель болон байгалийн гаралтай цэвэрлэгч бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Мөн эдгээр бүтээгдэхүүн нь химийн гаралтай бүтээгдэхүүн агуулаагүй гэдэгт итгэлтэй байж болно.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он