Өвлийн улиралд эмэгтэйчүүдэд хэрэгтэй 8 хүнс

2016-11-08     12860

Монголчууд зуны улиралд махаа бага идэж, цагаан идээгээ түлхүү хэрэглэдэг бол өвлийн улиралд махаа түлхүү сайн хэрэглэх хэрэгтэй гэж үздэг.Гэвч махнаас гадна эмэгтэй хүний биед хэрэгтэй олон хүнсний ногоо, бүтээгдэхүүн байдаг. Ингээд эмэгтэй хүний биед сайн үр, нөлөөтэй дараах 8 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя.

Анар жимс 

Анар жимсийг эмэгтэйчүүдийн жимс гэж нэрлэдэг. Энэ жимс нь эмэгтэйчүүдийн гоо сайхан, эрүүл мэндэд хамгийн чухал үүрэгтэй жимс юм. Анар жимс нь эмэгтэйчүүдийн эстроген гормон буюу эмэгтэйлэг эсийн балансыг эрчимтэй тэнцвэржүүлдэг эртний Перс улсаас гаралтай жимс юм. Уг жимс нь Анар эрдэнийн чулууг дүүрэн шигтгэсэн мэт жимс бөгөөд эртнээс “ Амьдрал тэтгэгч жимс ” гэдгээрээ алдартай билээ. Анар жимсний үрэнд агуулагдах эстрожиол хэмээх бодис нь эстроген гормоныг сайжруулж, сарын тэмдгийн үеийн болон цэвэрших үеийн зовиурт онцгой сайн нөлөөтэй гэдгээрээ бүх нийтийн анхаарлыг татсаар байгаа бөгөөд Анар жимс шиг эстроген гормон ихээр агуулсан бүтээгдэхүүн байгаль дээр одоогоор нээгдээгүй байна.

Түүнчлэн найрлаганд нь орсон эстрон нь коллагеныг шинээр бий болгоход дэмжлэг үзүүлдэг гэдгээрээ алдартай юм. 25 наснаас эхлэн эмэгтэйлэг эс буюу эстроген гормон багасч эхэлдэг бөгөөд үүний үр дүнд эрт хөгшрөх, оворжих, гадаад өнгө үзэмж болон гоо сайхнаа алдах, биеийн галбираа алдаж таргалах, эрт цэвэршилт явагдах зэрэг олон сөрөг үр дагавартай.

2. Киви


Киви нь амин дэмээр хамгийн баялаг жимс. Хүний биеийн шим тэжээлийг нөхөөд зогсохгүй хорт хавдар үүсгэгч бодисуудыг устгана. Кивинд уураг, өөх тос, сахароз, кальци, фосфор, төмөр, магни, натри, кали зэрэг хүний биед шаардлагатай чухал элементүүд болон луувангийн эд агуулагддаг. Хоол хүнсийг шингээн дуршил сайжруулж, бөөлжих, витамин С-ын дутагдал зэрэг өвчнийг эмчилнэ. Гэвч хүйтэн чанартай тул дэлүү ходоод зэргийн хүйтэн чанарын өвчтэй хүн хэрэглэж болохгүй. Мөн сарын тэмдэг их ирдэг болон чихрийн шижин өвчтэй хүн хэрэглэж болохгүй. Энэ жимсэнд В төрлийн витамин агуулагддаг учир элэг цөсний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Мөн киви жимсэнд хоол боловсруулалтыг идэвхжүүлдэг ферментүүд “нуугдаж” байдаг.

3. Брюссель байцаа


Энэ ногоо нь С аминдэм, кали, магни зэрэг эрдсээр баялаг. Бага зэрэг гашуун амттай. Сүүн сүмс, майонез зэргээр амталбал исгэлэн амт нь дарагддаг.

4. Цитрусын төрлийн жимс


Энэ төрлийн жимсэнд жүрж тэргүүтэн багтана. Цитрусын төрлийн жимсэнд C аминдэм, коллаген ихээр агуулагдаж байдаг. Жүрж, мандарин зэрэг жимсийг хүнсэндээ тогтмол хэрэглэснээр хорин насаа мөнхийн хадгалж чадна.

5. Илжгэн чих


Илжгэн чих жимс идэхэд их өег хэрнээ маш бага илчлэгтэй, гэдэс дотор, элэгний үйл ажиллагааг тогтворжуулж, нүдний хараа сайжруулан арьсны өнгө засдаг тустайн дээр хорт хавдрыг зогсоох үйлчилгээтэй. Хорт хавдарын ямар ч үе шатны үрэвсэлийг даамжууруулахгүй зогсоох бета-каротиноор маш баялаг, мэдээж бета-каротин хор тайлах гайхалтай үйлчилгээтэй учир хүний бие организмын үйл ажилллагааны эмгэгийг засан тогтворжуулдаг аж.

6. Шанцай


Шинэхэн жимс, цөцгий, загас болон тахианы махтай хоолонд хэрэглэх нь зөөлөн, чихэрлэг амтыг нэмж, эрүүл мэндийн тань манаанд харамгүй тусаа хайрлах болно. Энэхүү ургамал нь чихрийн шижин, мэдрэлийн гаралтай мартагнах эмгэг алцхаймер, хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэх антиоксидант бүтэцтэй амин дэм,уургийн гайхалтай нэгдэлт ургамал ажээ.

7. Буурцаг


Буурцаг нь хуурай үр жимсний төрлийн нэг юм. Өргөн танигдсан буурцгууд нь шош, царгас, гэрийн хошоонгор, вандуй, газрын самар, сэвэг зарам, арцны ногоон мод зэрэг болно. Шош буурцаг нь В, С, Е, РР витаминаар баялагаас гадна кальци, зэс, цайр, фосфор, төмөр зэрэг элементийг өөртөө ихээр агуулдаг учир ядарч туйлдсан организмд дэм болно. Шош буурцаг нь элэг болон цөсний үйл ажиллагааг дэмжих, зүрх судасны системийг бэхжүүлэх, арьсны бодисын солилцоог тэнцвэржүүлэх ач холбогдолтой. Чанасан шош буурцгийг нухаад нүүрэндээ маск тавибал арьсанд маш сайн тэжээл болно.

8. Амтат төмс


Амтат төмсөнд А витамин их байдаг болохоор хүнсэнд хэрэглэвэл арьс тань зөөлөн, уян хатан болно. Гэхдээ шарж болгох нь амин дэмийг нь сулруулдаг учраас жигнэх юм уу чанаж хэрэглэвэл үр дүнтэй.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он