"БЯЦХАН УУШИГ" УТААНААС АВРАХ ХАНДИВЫН АЯН ЗАРЛАГДЛАА

2017-01-18     42873

"ЭЭЖ АППЛИКЕЙШН" маань "БЭХИ" ТББ болон ДЭМЖЛЭГ KОМ ХХК-тай хамтран "Бяцхан уушиг" хандивын аяныг эхлүүлж байна. 

Дэмжлэг Ком ХХК нь Монголын анхны олон нийтээс санхүүжүүлэлт босгодог сайт бөгөөд дэмжигчдээс ирсэн мөнгийг цахим хуудсанд нээлттэй мэдээллэдэг аж.

“Бяцхан уушиг” хандивын аяны удирдамж

Нийтлэг үндэслэл

Сүүлийн 10 жилд агаарын бохирдлоос болоод олон зүйлд муу үр дагаврууд гарч байна. Өвлийн улиралд идэвхиждэг өвчлөлтийн тоо нэмэгдэж, эрүүл хүүхдийн тоо буурч байна. Өмнөх жилүүдийн хүүхдийн өвчлөлт 25 хувиар нэмэгдсэн байгааг НҮБ-аас гаргасан тооноос харж болно. Өнөө цагт агаарын бохирдол нь дан ганц өвлийн улиралд яндангаас гарч буй утаа гэж боддог нь өрөөсгөл юм. Хавар барилгын ажил эхлэх, машины хорт хий, уул уурхай, үйлдвэрлэл зэрэгт үүсч буй тоосонцорын хэмжээ мөн нөлөөлж жилийн 4 улиралд “Агаарын бохирдол”-той агаараар амьсгалж, амьдарч байна. Сэтгэл эмзэглүүлэх зүйлсийн нэг бол ид утаан дунд дөнгөж мэндлэж буй тэр бяцхан уушигнууд Монголын ирээдүй болсон үрс маань шууд аймшигт бохир агаараар амьсгалж байгаа явдал юм.

Агаарын бохирдол гадаах орчинд үзэгдэх байдал нь илүү ч, тасалгаан доторх агаар нягтаршил ихтэй, хор хөнөөл нь илүү байдаг.

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд олон мянган гэр бүл шинэ хүнээ хүлээн авдаг. Гэвч энэ эмнэлэг маань Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой цэгүүдийн нэгт байрладаг.

Хандивын зорилго

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн амаржих тасаг, нярайн тасаг, амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг зэрэг тасгуудад 100 ширхэг агаар цэвэршүүлэгч өгөх

3.Хандивын үе шат

· "Бяцхан уушиг” аяны видео шторк, постор, удирдамж зэргийг вэб сайт, фэйсбүүкт шэйр хийж, лайк дарж бусдад түгээх.

· Хандивын аянд оролцогч байгууллагуудын нэр, логог тухайн агаар цэвэршүүлэгч дээр байршуулна.

· Аян зохион байгуулагдаж эхэлсэнээс 30 хоногийн дараа хаалтын үйл ажиллагааг зохион байгуулж өндөрлөнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг

www.demjleg.com

www.eej.mn

www.fb.com/bekhi.ngo

70009333, 88142367, 8800-2500,

Санаачлагч: “Бэхи ээж” ТББ, “Ээж аппликейшн”

Хандивын данс: 5028660798 Хаан банк    Хүлээн авагч: Дэмжлэг Ком ХХК

 




» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он