ЭРҮҮЛ ЖИРЭМСЛЭЛТИЙН 10 АЛХАМ

2016-02-01     32166

Хөөрхөн бүсгүйчүүд минь жирэмслэхээр төлөвлөж биеэ бэлдэж байна уу? Эрүүл жирэмслэлт нь та болон таны хүүхдийн ирээдүйд маш том нөлөө үзүүлнэ. Хэрвээ та жирэмслэлтийн хугацаанд хэрхэн биеэ эрүүл саруул байлгах вэ гэж бодож байгаа бол дараах  эрүүл жирэмслэлтийн 10 алхамыг хийж хэвшихэд л хангалттай шүү. Дээрээс нь таны сэтгэл санаа хамгийн их нөлөөтэй. Эрүүл ээжээ эрүүл хүүхэд төрнө.

1. Өөх тос ихтэй бүтээгдэхүүн хоололтоос татгалзах, удаан хадгалах горимтой эсвэл түргэн хоололтоос зайлсхийх

2. Ханаагүй тос хэрэглэх, үүнд оливийн тос, канало тос

3. Бүхэл үрийн бүтээгдэхүүн хэрэглэх мөн бусад төрлийн цусанд бага нөлөөлөх нүүрс ус бүхий бүтээгдэхүүн хэрэглэх

4. Өдөрт нэг аяга сүү эсвэл багахан зайрмаг, тослог багатай тараг хэрэглэж занших

5. В төрлийн болон фолийн хүчил агуулсан мультвитамин хэрэглэх

6. Жимс, ногоо, шошноос төмрийн хэрэглээг түлхүү авах

7. Ус хамгийн төгс хэрэглээ бөгөөд цай, кофе, алкохол төрлийн зүйлс тохируулан хэрэглэх

8. Эрүүл биеийн жин. Хэрэв таны жин өндөр бол 5-10 хувийн жирэмсэн болох магадлалыг бууруулж байдаг.

9. Та спортоор хичээллэдэггүй бол өөртөө тохирсон зөөлөн спортлог байх төлөвлөгөө зохиох хэрэгтэй. Хэрэв та идэвхитэй спортоор хичээлдэг бол түүнийг хязгаарлалтай хийх хэрэгтэй хэт их спортооор хичээллэх нь эсрэг үр дүнд хүргэх магадлалтай.

10. 
Гэхдээ тамхи татдаг эмэгтэй жирэмслэхээр шийдсэн үед жирэмсэн болохгүй байх магадлал өндөр, мөн өндгөн эсийг үхүүлж байдаг бөгөөд хэрэв та тамхи татдаг бол яг одоо болих хэрэгтэй шүү ээжүүд ээ. 

 




» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он