ЭРҮҮЛ, ТЭНЦВЭРТЭЙ ХООЛЛОЛТЫН ӨРТӨӨ

2016-02-28     26537

Ямар төрлийн хүнсний бүтээгдхүүнээс зайлсхийх вэ?

Дутуу болгосон болон түүхий хүнс хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Үүнд: түүхий өндөг, сүши, стейк, түүхий сүүний бяслаг, ариутгаагүй жимсний шүүс гэх мэт. Мөн дарсан, даршилсан, утсан хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаарай.

Загас
Загасны маханд агуулагдах Омега -3 тосны хүчил нь ургийн өсөлт хөгжилт болон таны биед тустай хэдий ч ихэнх загас мөнгөн ус (methylmercury, mercury) агуулдаг тул та 7 хоногт дээд тал нь 2 удаа л загасан бүтээгдхүүн багаар хэрэглэж болно. Утсан болон даршилсан загас, сүши хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Каффейн
Кофе, какао, шоколад, кола, цайнд агуулагдах ба зарим судлаачид өдөрт 200 мг-аас дээш хэмжээгээр каффейн хэрэглэдэг эмэгтэйчүүдэд ураг зулбах болон эх дотроо амьгүй болох эрсдэл хоёр дахин их хэмээн мэдээллэсэн байдаг. Иймд та кофе, өтгөн цай уухын оронд цэвэр ус, 100 хувийн жимсний шүүс, хярам зэргийг түлхүү хэрэглээрэй.

Архи, дарс
Мэдээж жирэмсэн үед архи, дарс, пиво хэрэглэхийг хориглоно. Жирэмсний аль ч үед архи, согтууруулах ундаа хэрэглэх нь урагт сөргөөр нөлөөлдөг.

Тохирсон хоол хүнс

Таны өдөр тутмын хоолны 50-60 хувь нь нүүрс ус, 25 хувь нь хэрэгцээт өөх тос, 20 хувь нь уураг байх ёстой.  Тиймээс та хоол болгондоо нүүрс ус, өөх тос, уураг агуулж байхаар сонгож хэрэглээрэй. Мөн жирэмсэн үед төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэх нь цус багадалтаас болон тамирдаж ядрахаас сэргийлдэг. С аминдэмээр баялаг хүнс нь хүний биед төмрийг нэмэгдүүлдэг байна.

Та бүгд доорх аминдэм болон эрдэсээр баялаг хүнсний жагсаалтаас сонголтоо хийн хоолны жороо зохиогоорой.

Аминдэмүүд

Агуулагдах хүнс

Аминдэмийн гүйцэтгэх үүрэг

А аминдэм

Хөхний сүү, ангир уурагт маш ихээр агуулагддаг

Бөөр, өндөг, цөцгийн тос, брокколи, лууван, төмс, шар өнгийн жимснүүд, гадил, эрдэнэ шиш, гүн болон дунд зэргийн ногоон өнгөтэй хүнсний ногоо

 

Өдрийн хэрэгцээ

Жирэмсний эхний 3 сард- 800 мкг

                                3-9 сард -960м

Биеийн эсэргүүцлийг сайжруулж халдварт өвчнийг эсэргүүцэх чадварыг нэмнэ.

Өсөлт хөгжлийг дэмжинэ

Нүдний харааг сайжруулна

Арьс салстын бүрэн бүтэн байдлыг хангана

Цус багадалтаас сэргийлнэ

В аминдэм

Броколи, өндөг, бүхэл үр тариа, цагаан будаа, улаан буудай, хивэг, дрож, жимс, хүнсний ногоонд цагаан будаа, улаан буудай, хивэг, дрож, жимс, хүнсний ногоонд 

 

Өдрийн хэрэгцээ

Жирэмсний эхний 3 сард- 1,0мг

                                3-9 сард -1,7мг

 Нойргүйдэх, цочромтгой болох, сэтгэл санаа хямрах, арьс салст хуурайших, анхаарал төвлөрөлт муудах, мартах, сэтгэх чадвар муудах, зүрх судасны үйл ажиллагаа доголдох, хэм алдагдах зэргээс сэргийлдэг. Мэдрэлийн систем, нүүрс усны солилцоог сайжруулж илч үүсгэх явцыг эрчимжүүлнэ.

С аминдэм

Броколи, жүрж, жимс жимсгэнүүд, амтат чинжүү, улаан лооль, төмс, чацаргана, халгай, чинжүү, гүзээлзгэнэ, нохойн хошууны шүүсэнд агуулагдана. аньсны үр жимс, төмс, хушга Харин айрагт нэлээн бий. С аминдэм амархан задардаг тул  ногоог буцламгай усанд чанах, жигнэх зэргээр боловсруулах хэрэгтэй

 

Өдрийн хэрэгцээ

Жирэмсний эхний 3 сард- 90мг

                                3-9 сард -95мг

Биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлааг нэмэгдүүлнэ. Мөн шарх аниулах, судас, шүд, буйлны эрүүл байдлыг хангах үйлчилгээтэй. Дутагдвал бие суларч нойр хүрэх, тэнхээ тамир алдрах, турж эцэх, арьс цайрч, хуруу хумс хөхөрч, толбо үзэгдэнэ. Уруул буйл хөхрөн хавдаж цус гарах, шүд ганхаж өвдөх, цаашдаа булчин, үе мөчний өвчтэй болдог.

Д аминдэм

Тараг, шахмал бяслаг, цөцгийн тос, элэг, май загас, загасны тос, өндөг, сүү, гэвч өндөг сүүний Д аминдэм нь өвөл хавар багасдаг. Мөн нарны туяанаас авна

 

Өдрийн хэрэгцээ -10мкг

 

Түрүү булчирхай, хөх, өндгөвчний хорт хавдар, багтраа өвчин, яс сийрэгжилт, яс зөөлрөлт, рахит, ясны хугарлаас сэргийлнэ. Дархлааг сайжруулна.

К аминдэм

Бууцай, цагаан идээ, гүн ногоон өнгийн хүнсний ногоо, жимс, өндөг, мах цагаан идээ, шар ба улаан лууван, байцаа, чацаргана, Гадил, төмс, бууцай, хулуу, үзэм,

 

Өдрийн хэрэгцээ -90мкг

Цусыг бүлэгнүүлэх, уургийг элэгт бий болгох үүрэгтэй. Эсийг бүрдүүлэхэд Кали оролцдог. Суулгах, шингэний дутагдалд кали ихээр алдагддаг тул эдгээр хүнсний ногоогоор нөхөх шаардлагатай.  

Фолийн хүчил

Самар, ургамлын үр, ногоон навчит хүнсний ногоо, броколи, бууцай, буурцаг, вандуй, шанцай, чанасан манжин, үхрийн шарсан элэг, жүрж

 

Өдрийн хэрэгцээ

Жирэмсний эхний 3 сард- 400мкг

                                3-9 сард - 600мкг

Ургийн мэдрэлийн эсийн хөгжлийг зохицуулж, тархи нугасны мэдрэлийн судлуудыг гэмтэхээс хамгаална.

Төмөр

Ногоон навчит үнсний ногоо, вандуй, хар мах, овьёос, дүүпүү, бууцай, хатаасан чангаанз,

 

Өдрийн хэрэгцээ

Жирэмсний эхний 3 сард- 18мг

                                3-9 сард -27мг

Цусны улаан эсийг бий болгодог. Улаан эс нь хүчилтөрөгчийг уушиг болон эд эрхтэн рүү дамжуулдаг эс юм. Жирэмсэн эмэгтэй болон сарын тэмдгийн үед маш их улаан эс болон төмөр алддаг.

Нүүрс ус буюу эслэг

Төрөл бүрийн самар, бөөрөлзгөнө, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, хүрэн будаа, үзэм, вандуй, хатаасан чангаанз, хүрэн манжин, ногоон сонгино, өргөст хэмх, лийр, тоор, гадил, гурвалжин будаа, арвайн гурил, хөц будаа, байцаа, аньс

 

Өдрийн хэрэгцээ

Жирэмсний эхний 3 сард- 300 г

                                3-9 сард -350г

Ислэгийн хоолны дэглэм нь цусны даралтыг багасгаж, зүрхний гэнэтийн зогсолт, цус харвалтаас сэргийлдэг. Бүдүүн гэдэгсний үйл ажиллагааг дэмжиж, өтгөн хаталтаас сэргийлнэ. Хүний биед шимэгддэггүй тул таргалалтаас сэргийлдэг.

Цайр

Самар, ургамлын үр, вандуй, өөхгүй хар мах, тахианы мах, загас, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн

 

Өдрийн хэрэгцээ

Жирэмсний эхний 3 сард- 8 мг

                                3-9 сард -11мг

Хүүхдийн холбох эд, ясны эд үүсэхэд нөлөөлдөг. Эсийн задрах, үржих нөхөн төлжихөд оролцоно. Амтлах мэдрэмжийг нэмэгдүүлдэг.

Кальц

Цагаан идээ, дүүпүү, талх, тослоггүй сүү, сардин загас

 

Өдрийн хэрэгцээ - 1000мг

Яс, шүд, тулгуур эдийг бүтээдэг. Хөхний сүү боловсруулахад нэн чухал үүрэгтэй. Мэдрэл, булчин, зүрхний үйл ажиллагаанд оролцоно. Элэг бөөрний үйл ажиллагаанд мөн чухал нөлөөтэй.

Уураг

Бяслаг, ээдэм, мах, вандуй, шош, самар,  

хушга, гахайн өөхтэй мах, хүүхдийн будаа, гурвалжин будаа, улаан буудайн гурил гоймон, өндөгний цагаан, галууны өндөг, загасны мах, сэвэг зарам, тахиа, шувууны мах, хулууны үр, гүнжидын үр, наранцэцгийн үр,

 

Өдрийн хэрэгцээ

Жирэмсний эхний 3 сард- 77г

                                3-9 сард -88г

Шинэ эрхтэн, эд, эсийг үүсгэх, хүүхдийн өсөлтөд нөлөөлдөг, халдварын эсрэг дархлааг бий болгоно, биеийн дулаан ялгаруулах илч үүсгэдэг.

 

Цагаан хоолтон

Хэрэв та мах сүү зэрэг амьтны гараллттай бүтээгдэхүүний алийг ч хэрэглэдэггүй бол Кальц, Д ба В12 аминдэмүүдийг нэмэллтээр уух шаардлагатай. Та олон төрлийн уургаар баялаг хоол хүнс хэрэглэж байгаа бол хүүхдийнхээ өсөлтөд хэрэгцээтэй зүйлсийг хүнсээрээ авч чадаж байна гэсэн үг. Харин дутагдаж болзошгүй нэг зүйл нь төмөр юм. Төмөр нь ярвигтай тэжээлийн бодис бөгөөд үүнийг хоолноос олж авна гэдэг маш хүнд асуудал. Ихэнх ногоонд төмөр маш бага хэмжээтэй байдаг бөгөөд зарим бүтээгдэхүүний төмөр гэдэсний ханаар амархан шимэгддэггүй. Хоолоор орсон төмрийн бага хэсэг болох 10-15 хувь нь гэдсээр шимэгдэж цусанд ордог. Ихэнх төмөр ялгадсаар хаягдана. Иймээс энэ дутагдлыг нөхөхийн тулд нэмэлтээр төмрийн бэлдмэл уух хэрэгтэй.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он