Ээжүүдийн хүрээлэн

ЭЭЖ АППЛИКЕЙШН МЭНДЭЛЛЭЭ.

2016-05-09     25712

...эмэгтэй хүн болгон “ЭЭЖ” гэх нандин нэрийг зүүнэ...

Та хүүхдээ хэвлийдээ тээх 9 сарын хугацаандаа л эрүүл мэнд, зан араншингийнх нь гол үндсийг тавьж өгдөг гэдгээ мэдэх үү? Ээж болгон л жирэмсэн болсон цагаасаа эхлэн хүүхдээ хайрлан, халамжилдаг ч агаарын бохирдол, химийн найрлагатай хүнс, дутмаг мэдээллээс болоод ургийн эрүүл мэндэд хангалттай хэмжээгээр анхаарч чадахгүй байна. Тиймээс жирэмсэн эмэгтэйд шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэж, тэднийг халамжлах гар утасны ЭЭЖ АППЛИКЕЙШН мэндэлж байна.

  • Тэд ганцаарддаг, бусадтайгаа харилцаа холбоо үүсгэхийг хүсдэг. Тиймээс ээжүүдийн хүрээлэн, сошиал клуб хэрэгтэй.
  • Тэдэнд шинэ амьдрал, шинэ ургаа бойжуулах шинэ дурсамжуудаа хадгалах онлайн булан хэрэгтэй.
  • 24 цагийн турш тэдний энхийн манаанд зогсдог, хэзээд ч зөвлөгөө өгөхөд бэлэн байх зөвлөгч хүсч байгаа.
  • Ямар бэлдмэл, ямар хөдөлгөөн, ямар эрүүл хүнс хэрэгтэй байх мэргэжлийн зөвлөмжүүд хэрэгтэй.
  • Тэдэнд жирэмслэлтийн хугацааны 257 хоногийн бүхий л асуултанд хариулах найз хэрэгтэй.

Энэ бүгдийг агуулсан зүйл бол ЭЭЖ апп юм.

Ургын өсөлт хөгжил, эхийн биед орох өөрчлөлт, дасгал хөдөлгөөн, хориглох зүйлс, эрүүл хооллолт, жирэмсний эрсдлүүд зэрэг 1200 гаруй зөвлөгөөг ЭЭЖ апп маань мэдээ, мэдээлэл болон видео контентоор хүргэнэ.

Мөн давуу тал нь “жирэмсний зургаа дараарай, хяналтандаа очоорой, төрөхийн өмнөх бэлтгэлээ хангаарай, декритээ хөөцөлдөөрэй” зэрэг 41 долоо хоногийн турш хийх шаардлагатай үйлдлүүдийг нотификэйшн хэлбэрээр өгөх юм.

Энэхүү гар утасны аппликейшн нь 2016 оны 05-р сарын 13-нд нээлтээ хийх гэж байгаа бөгөөд Хөөрхөн ээжүүдийн гар дээр үнэ төлбөргүйгээр хүрэх юм байна.

Энэ бүгдээс гадна бидэнд хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийг багтаасан “Хөөрхөн Ээж экспо 2016” 5-р сарын 13,14,15-ны өдрүүдэд МҮХАҮТ-д болох гэж байна. Үзэсгэлэнгийн үеэр нөхөн үржихүйн эрүүл мэндийн жирэмсэн ээжүүдийг халамжлах “Ээж” аппликейшн нээлтээ хийх ба олон олон бэлэг, ваучерууд олгогдоно гэсэн байна. Юутай ч үзэсгэлэнд ирсэн ээжүүдэд mus хөвөгч төвд 30%, Lhamour- ийн цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг 10%, Монсударын бүх номнуудыг 20%, Huggies-н бүх бараа бүтээгдэхүүнийг 20%, AVANT Kids брэндийн бараанаас 15% хөнгөлөлттэй худалдан авах гэх мэт боломжуудыг нээсэн байгаа аж. Хөөрхөн ээжүүдийн заавал очих газар байгаа биз? Зөвлөгөөгөө ч, хэрэгтэй бүтээгдэхүүнүүдээ ч хямдралтай авчихна. Бас өдөр бүр чамд мэдээлэл өгч хамт байх “ЭЭЖ” аппликешнтай илүү сайн танилцаад авна.

Утас: 8000-2662, 9496-5877

https://www.facebook.com/events/807385349389215/ энэ эвэнт рүү ороорой.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он