Аав ээж гэдэг бол хүүхэдтэй ажиллах гол ХҮН юм

2016-05-19     9283

Хүүхдийнхээ дэргэд уцаарлан төвөгшөөсөн элдэв үг байн байн хэлбэл эцэг эхдээ төвөг, бөөн дарамт болдог юм байна даа гэсэн бодол төрүүлдэг. Тиймээс аав ээж нь орхиод явчихвий гэж хүүхэд айдаг эхэлдэг. Хичээл тарсны дараа эцэг эх нь тосож аваагүй гээд нэг охин гомдон уйлж нус нулимс болоод зогсож байхтай та учирсан байх. Хээрийн зугаалга дуусмагч томчууд тэднийг хээр хаяад явчих мэт машинд яарч тэвдэн орж байгаа хүүхдүүдийг мөн л ажиглаж л байсан байх.

Дохио зангаа, үг бүрээ цэнэж, цаг ямагт өөрийгөө хянаж албадах зэргээр хэтрүүлэх шаардлага байхгүй. Хамгийн гол нь хүүхэд гэр орондоо аз жаргал, баяр баясгалан авчирч байна гэдгээ өөрсдөө ойлгож байх нь чухал. Тийм сайхан жаргалтай орчинд өсөж буй хүүхэд эцэг эхийнхээ яриаг чагнадаггүй, ганц нэг зэмлэлийг нь инээд ханиад болгоод өнгөрөөнө. Тэр нь ухаалаг сануулга, хааяа муухай аашилсандаа хэлсэн үг болохоор гэр бүлдээ авчирдаг аз жаргалыг нь юу ч өөрчилж чадахгүй гэдэгт итгэл төгс байдаг. Гэтэл аав ээжийн ааш зан тайван бус, сэтгэл санаа тогтворгүй, уурлах уцаарлах нь ихсэж, гэрт инээд баясал ховордвол хүүхдэд хорвоо дээр амьдарч байгаа нь буруутай мэт санагдаж, зовж эхэлнэ. Ингэж л тэдний итгэл, өөдрөг бадрангүй үзлийн үндэс суурийг ганхуулж эхэлдэг ажээ.

Сэтгэл тавгүй, дүнсгэр аав ээж ч гэсэн үр хүүхдээ хайрладаг нь мэдээж. Гэлээ ч тэд өөрсдийгөө гэр орондоо гол үүрэгтэй хэмээн итгэдэг учраас мөн л тийм маягаар авирладаг. Залуу насны гэнэн хонгор байдал нь эргэлтгүй гээгдсэн хэдий ч бага балчир насны хувиа бодох үзлээсээ салаагүй, торниж өсөөгүй хүмүүс юм гэмээр санагдуулдаг. Ийм аав ээж хүүхдийг хоёрдугаарт үздэг. Тэд хүүхдээ эрхлүүлж ужиг болтол нь энхрийлж, хайрладаг ч гэсэн хүүхэд эцэг эхийгээ залхаахгүй, тэдний яриаг чагнадаггүй, ийш тийшээ явахад нь саад болох ёсгүй гэж үздэг.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он