Жирэмсэн эмэгтэй дасгал хийснээр биед гарах 16 өөрчлөлтүүд

2016-07-16     26421

Хөөрхөн ээж минь та бяцхан үрээ хүлээн, хүн бүхэнд эрхлүүлээд л, хуруугаа ч хөдөлгөлгүй хэвтээд л баймаар санагдаж байна уу? Гэхдээ жирэмсэний үедээ дасгал хийх нь танд болон хүүхдэд тань маш их ашиг тустай. Эерэг үр дүн нь 9-хөн сарын турш биш насан туршид хадгалагдах болно.

Жин нэмэх нь бага. Судалгаагаар жирэмсэн байхдаа дасгал хийгээгүй эмэгтэйчүүд, хийснээсээ 3 кг-аар илүү жинтэй байдаг аж. Тогтмол хөдөлгөөнтэй байвал төрөлтйн дараа илүүдэл жингээ хасах шаардлага гарахгүй. Гэхдээ зөөлөн,хөнгөн дасгалууд хийх хэрэгтэй гэдгийг хөөрхөн ээжүүд минь анхаараарай.

Төрөлт илүү амар, хялбар байх болно. Гэдэсний булчин чанга, зүрхний ажиллагаа сулиний                     хэрэгцээ болон эмчилгээнүүдийг хойшлуулахад тусална.

Сэтгэл санаа өөдрөг байна. Идэвхитэй хөдөлгөөнтэй ээжүүдэд жирэмсний үеийн сэтгэл санаа бараг тулгардаггүй байна. Тйимээс хөөрхөн ээж та биеийн онцлогтоо тохируулан амьсгалын болон хөнгөн дасгалуудыг аль болох хийж байгаарай.

 

Нуруу өвдөх нь бага. Жирэмсэн эмэгтэйчүүдийн ⅔ нь нурууны өвчтэй байдаг. Гэхдээ усан дахь дасгал, иог болон хэвтээ байрлалаас нуруугаа дээш байрлуулан таазруу татах зэрэг дасгалууд нь өвчин зовиурыг багасгадаг. Ялангуяа хоёрд дах 3 сарын хугацаанд дасгал хийх нь маш сайн нөлөөтэй.

Өтгөн хатахгүй. Жирэмсэн эмэгтэйд прогестероний түвшин болон ургийн өсөлтөөс хамаараад бүдүүн гэдэсний түгжрэл үүсэх нь элбэг. Гэхдээ ислэг ихтэй бүтээгдэхүүн идэж тогтмол дасгал хийвэл бодисын солилцоо чинь хэвийн явагдана.

pregnancy photos зурган илэрцүүд

Биеэ хичнээн уян хатан байсныг мэднэ. Жирэмснийн гормон таны аарцагны үеийг суллаж, төрөлтөнд бэлтгэдэг. Энэ үеэр биеийн чинь бусад үеүд ч суларч, өөрөөр хэлбэл тайвширдаг. Жирэмсэний иогоор хичээллах үед бие чинь дээд зэргийн уян хатан байна.

 

Хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлнэ. Эрүүл агаарт эрчимтэй алхаж байгаа жирэмсэн эмэгтэй рүү хүн бүхэн инээмсэглэн хардаг. Мөн фитнесийн өрөөнд хүмүүс таныг хараад төхөөрөмжөө суллан өгөх болно. Бас нэгэн хөөрхөн ээжийн давуу тал мөн биз?

“ Hot beautiful mama” гэдгээ мэдэрнэ. Жирэмсний үед дасгал хийдэг бүсгүйчүүд бие галбирынхаа талаар илүү ир сэтгэл хангалуун байдаг. Гэдэс томрох нь тэдний өөртөө итгэх итгэлд огтхон ч нөлөөлөхгүй. Учир нь дасгал хийвэл биеийн бусад хэсэг тийм ч их таргалдаггүй.

Төрөлтйн хугацаа богиносох магадлалтай. Өөрөөрөө төрсөн ээжүүдээс судалгаа авч үзэхэд жирэмсэн байхдаа дасгал хийж байсан эмэгтэйчүүдийн төрөлтийн дундаж хугацаа 4 цаг 24 минут байсан бол дасгал хийдэггүй байсан эмгтэйчүүдийнх 6 цаг 22 минут байжээ.

Тайвшрахад тустай. Иогийн дасгал хийх үед тогтмол урт амьсгаа авч , анхаарлаа төвлөрүүлэх шаардлага гардаг учир жирэмсний уур бухимдал, цухалдлыг тайлж өгдөг. Та яг одоо уртаас урт амьсгаа аажуухнаар аваад, нүдээ аниад тайвшраарай.

Хавагнах нь бага. Таны бие жирэмсэний үед илүү ир шингэн хадгалдаг. Энэ үед ургийн өсөлт таны судсанд даралт өгсөнөөр зүрх рүү буцаж очих цусны эргэлтийг сааруулдаг. Дасгал хийх нь цусны эргэлтийг эрчимжүүлдэг учраас хавагнахаас сэргийлдэг.

Хүүхэд тань эрүүл, чийрэг, сайн болох давуу талтай. Хүүхэд эхийнхээ хэвлийд байхдаа “ дасгал хийлэг байсан” хүүхдүүд том болоод спортод дуртай, авъяастай болж өсөх магадлалтай байдаг хэмээн “Parents.com”сайтнаас хийсэн судалгаа мэдээллэжээ. Учир нь хүүхэд эхийнхээ хэвлийд байхдаа эхтэйгээ хүйгээрээ шууд холбоотой байдаг ба эхийнхээ юунд дуртай, юунд дургүй байгааг тархи оюундаа шингээдэг байна.

Төрсөний дараа эргэн сэргэхэд нөлөөлнө. Жирэмсний 9 сарын турш дасгал хийсэн бүсгүйчүүдэд бэрхшээлийг болон өөрийгөө ялан дийлэх чадал, эрч хүч дүүрэн байдаг учраас төрсөнийхөө дараа бусад ээжүүдийн дэргэд тэнхэрч, цовоо цойлгон болох нь түргэн байдаг.

Шинэ найзуудтай болно. Дасгалынхаа ангид танилцсан ээжүүд хоорондоо санаа нийлж, сайн найзууд болох боломжтой. Ганцаараа дасгал хийснээс найзтайгаа хамтарч дасгал хийх сонирхолтой ээжүүд олон байдаг. Энэ нь цагийг зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэх сайн талтай. Төрсөний дараа хүүхдүүдээ ч ойр өсгөж болно шүү дээ.

pregnancy exersices зурган илэрцүүд

Бүхнийгээ хяналтандаа байлгаж буйгаа мэдэрнэ. Жирэмсний үед таны биед илрэх янз бүрийн өөрчлөлтүүд амьдралд чинь ч бас том эргэлтүүдийг авчирна. Дасгал хийх болгондоо та хүүхдийнхээ болон өөрийнхөө төлөө ямар нэг бодитой хичээл зүтгэл гаргаж байгаагаа мэдрэн, энэ нь танд хайрыг бас хариуцлагтай байдлыг мэдрүүлнэ.

pregnancy photos зурган илэрцүүд

Жирэмсний үеийн чихрийн шижингийн эрсдлийг 27 хувиар бууруулна. Ццсан дахь сахарын хэмжээ бага байх нь таныг төрөлтийн дараах 10 жилд 2 төрлийн жинтэй хүүхэдтэй болох магадлалыг нэмэгдүүлдэг. Хэрэв та чихрийн шижинтэй бол дасгал хийх нь таны инсулиний хэрэгуцээ болон эмчилгээнүүдийг хойшлуулахад тусална.

pregnancy photos зурган илэрцүүд

 

​​Жирэмсэн эхчүүдэд тохирох топ 4 хөдөлгөөн:

Алхах. Алхах нь зүрх болон уушигны чадлыг сайжруулж, биеийн эсэргүүцлийг сайжруулна.

Усны дасгал.  Зүрх болон уушигны чадлыг сайжруулж, үе мөчны өвдөлтийг багасгана. Үе мөчний өвдөлтийг багасгана. Мөн арьсйг чийгшүүлж, уян хатан байлгаж язралтаас сэргийлнэ.

Гантильтай дасгал. Булчинг чангаруулж,хүч чадлыг нэмэгдүүлнэ. Гэхдээ та өмнө нь фитнессээр хичээллэж байгаагүй бол биедээ ачаалал өгч болохгүйг анхаарч, мэргэжлийн эмчтэй зөвлөлдөн өөрт тохирох дасгалыг сонгох нь чухал юм шүү.

Жирэмсний иог. Йог нь уян хатан байдлыг сайжруулж, булчинг чангаруулж, тэнцвэр болоод цусны эргэлтийг сайжруулдаг. Түүнчлэн амьсгал болон биеэ суллаж сурахад төвлөрөхөд тусалдаг. 

​       Ингээд энэ хорвоогийн хамгийн хөөрхөн хүүхдийг тээж буй хөөрхөн ээж танд амжилт хүсье.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он