Жирэмсэн үеийн язралт гэж юу вэ? Язралтаас хэрхэн сэргийлэх вэ?

2016-07-17     27451

Хөөрхөн хөл хүнд бүсгүйчүүд бидний хамгийн их санааг зовоож байдаг зүйл бол яах аргагүй жирэмсэн үеийн гоо сайхан тэр дундаа арьсны язралт байдаг. Төрсөний дараа ч өөрийн арьсаа өмнөх шигээ байлгахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж үгүй.  Өдөр хоног, цаг мөчөөр томорч буй хэвлийн арьс тань тэлж, татагдан энд тэндээ загатнаж зовиур мэдрэгдэж байгаа юм биш биз? Хэрвээ тийм бол доорхи зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.  Язралтыг хамтдаа ялцгаая!

Язралт бол бидний арьсан дээр үүсдэг маш элбэг асуудлын нэг юм. Арьсны язралт нь зөвхөн жирэмслэлтээс бус өөр олон хүчин зүйлээс хамааралтай үүсдэг. Спорт, өсвөр насны гормоны өөрчлөлт, таргалалт, жингийн өөрчлөлт зэргээс үүдэлтэй үүсдэг. Язралт нь хөх, гуя, өгзөг, гэдсэн дээр хамгийн элбэг үүсдэг. Дөнгөж эхэлж буй үедээ улаан эсвэл хөх ягаан өнгөтэй ба арьс эдгэрсэний дараа цагаан сорви тогтдог.

Жирэмсний язралт нь бэлхүүс болон хэвлий хэсэг томрох, жин нэмэх болсонтой холбогдуулан үүсдэг. Мөн жирэмсний эхэн үед арьсан дээр улаан зураас үүсгэн гардаг бөгөөд төрсний дараа аажимдаа бүдгэрч, хүрэн өнгөтэй болж цайрдаг байна.

Жирэмсэний язралтаас сэргийлэх хэд хэдэн арга байдаг.   

1. Амьдралын хэв маягаа өөрчилөх. Арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй хүнс хэрэглэх шаардлагатай. Энэ бидний мэддэгээр эрүүл, амин дэмээр баялаг хоол хүнс багтана. Эрүүл амин дэмээр баялаг хүнс хүүхдийн өсөлтийг дэмжиж, эхийг хэт таргалуулахгүй байх талтай. Мөн арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэх хоол хүнс сонгох нь зүйтэй. Үүнд:

• Антиоксидантаар баялаг цэцэгт байцаа, бууцай, нэрс, хад, гүзээлзгэнэ, шинэ ногоо, жимсийг тогтмол хэрэглэх хэрэгтэй.
• Е витамин агуулсан самар, үр, авокода буюу ногоон өнгөтэй бүтээгдэхүүн арьсны эсийн үйл ажиллагааг дэмждэг сайн талтай.
• А витамин агуулсан лууван, амтат төмс, манго, улаан амтат чинжүүг хэрэглэ. Энэ нь арьсны нөхөн сэргэх чадварыг идэвхжүүлдэг.
• Омега 3 агуулсан хүнс, загасны тос, мах, өндөг хэрэглэх нь арьс, үс, хумсыг гэрэлтүүлж, хуурайшуулдаггүй. 
 
2. Шингэн зүйл тогтмол уух.
 
• Өдөрт дунджаар найман аяга ус уух шаардлагатай. Энэ нь хоёр литрээс багагүй ус юм.
• Ургамлын гаралтай цай уу. Коффейн агууламжгүй учир цангах мэдрэмжийг багасгаж, өдөр бүр ус уух залхмаар мэдрэмжийг үгүй хийдэг.
• Усны агууламж ихтэй жимс, ногоо идэх хэрэгтэй. Өргөст хэмх, тарвас, гүзээлзгэнэ идэхийг зөвлөж байна. 
 
3. Жирэмсэний хугацаанд дасгал, сургуулилт хийх шаардлагатай 
 
Кегелийн дасгал, хөнгөн йогийн дасгалыг хослуулан хийх шаардлагатай. Дасгал хийх үед цусны эргэлт сайжирч, жирэмсний үеийн сэтгэл гутралаас гаргах болно.
 
4. Хуурай биеийн угаах алчуур ашигла
• Хуурай биеийн алчуурыг ашиглаж, хуурай арьсаа зөөлөн массаж хийх маягаар угаагаарай. Ингэснээр биеийн үхсэн арьсны эсийг унагааж, шинэ эс өсөж, арьс өнгөлөг толигор болох болно. Биеэ чийгшүүлэгч тосоор байнга тослохоо мартаж болохгүй. Мөн хөх болон эмзэг хэсэгээ үрж, угааж болохгүй.
 
5. Химийн агууламж өндөртэй тос, гоо сайхны бүтээгдэхүүн бүү ашигла
• Кокос агуулсан тос, биеийг зөөлөн үрж угаах, бүлээн ус арьсны уян хатан шинж чанарыг нэмэгдүүлдэг. Мөн чидун ба арган жимсний тосыг дэлхий дахинд язралтын эсрэг хэрэглэдэг байна. Эдгээр зөвлөгөөнүүдийг дагаж язралтаас өөрийгөө хамгаалж, жирэмсэн үеийн гоо сайхнаа хадгалж үлдээрэй хөөрхөн ээжүүд ээ.




» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он