Хөөрхөн ээжүүдээ жирэмсэн үеийн гэрэл зурагтай болмоор байна уу?

2016-07-18     31253

         Бяцхан үрээ хэвлийдээ тээн аз жаргалыг хором мөч бүрт мэдэрч буй хөөрхөн ээжүүдийгээ уран сайхны үнэ, төлбөргүй гэрэл зураг авалтанд урьж байна. Цаг хугацааны хамгийн том гэрч болон үлдэгч нь гэрэл зураг билээ. Та өөрийн бяцхан үрээ хэвлийдээ тээж буй хамгийн үзэсгэлэнтэй дүр, төрхөө гэрэл зурганд мөнхлөхийг хүсч байвал дараахь мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Таны зургийг үнэгүй авхаас гадна "Ээжүүдийн гэрэл зургийн үзэсгэлэн"-д үнэ төлбөргүй угаан өгч дурсгал болгон бэлэглэх юм. Та яг одоо жирэмсний гэрэл зургаа авхуулах газраа хайж байгаа бол доорхи хаяг, байршилыг тэмдэглэж авч, амжиж бүртгүүлээрэй хөөрхөнүүд ээ.

Хаана:  Баруун салаа Ар гүнт орчимд /Хотоос 15км 3км нь шороо/

Байршилыг урд өдөр нь зургаар харуулна машин замтай нь оруулна

Хэзээ: 2016.07.23 09:30 минутанд ирсэн байх

Үргэлжлэх хугацаа: 3-4цаг

Цаг агаар: 23 хэмийн халуун байна

 Жич: Тухайн өдөр бүртгүүлсэн эхний 10 хүний зургийг авах болно

Бүртгүүлсэн ээжүүдийн анхаарах зүйлс: Утасны дугаар болон насаа үлдээх

 /Ирэх боломжгүй болвол өмнө нь мэдэгдэж, дараагийн хүндээ боломж олгоорой. Бусдыгаа хүндлэн цагтаа ирсэн байх /.

Бэлтгэх анхаарах зүйлс:

  •     5 сараас дээш сартай байх
  •     Харгалзах хүнтэй ирэх 
  •     Нүүр будалт, үсээ өөрөө янзлуулсан байх
  •     ЭХОны зураг, бойтог, болон өөрийн хүссэн  чимэглэлүүд авчирч болно.

Хувцас:

  • Халад, нөмрөг, торгон торон, алчуур, шааль, чүүлээр ч орлуулж болно
  • Жирэмсэн найзтайгаа ирхээр бол ижиллэсэн групп шот хийлгэх боломжтой

Жич: Машин болон хоол хүнс, усаа өөрсдөө зохицуулж ирэх. Хэрвээ таны даралт тогтворгүй байдаг бол даралтын эмтэй ирэх. Мөн нарших магадлалтай тул өөрт хэрэгцээт зүйлсээ бүү мартаарай

Зураг авалт: 3-4цаг багадаа үргэлжилнэ.

7-14 хоногийн дараа сонгогдсон зураг бэлэн болж MongolZaluu.Photography page болон группд тавигдана.

Холбогдох дугаар: 99123096 

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он