ТӨМСНИЙ ХУЧМАЛ ХИЙХ ЖОР

2016-07-18     56019

ОРЦ

•    Хонины махан таташ        450 гр
•    Төмс                    700 гр
•    Сонгино                1 шир
•    Лууван                1 шир
•    Сельдер                40 гр
•    Ургамлын тос            3 х.халб
•    Нунтагласан розмарин        1 ц.халб
•    Хатаасан ганга            1 ц.халб
•    Шөл                    1 стакан
•    Цөцгийн тос                2 х.халб
•    Амтат чинжүү            Тохируулах
•    Давс, чинжүү                Тохируулах

АРГА АЖИЛГАА

     
     Давстай усанд төмсөө 15 минут чанана. Хагас стакан буцалсан усанд 1 халбага цөцгийн тос, амтлагч болон              төмсөө хийж хутган нухаж , төмсний нухаш хийнэ. 

     
     Лууван, сонгино, сельдерээ жижиглэн хэрчинэ. Бусад гурил, розмарин, ганга, махны шөл, махан татшаа бэлдэж      тавина.

     

     Лууван сонгиноо шаргал өнгөтэй болтол нь хуурна. Дараа нь галаа багасгана.

     
     Махан татшаа хийж, 5 орчим минут хуурна./ галаа ихэсгэнэ/.

     
     Саваа хазайлган, халбагаар тосыг авна.
     
     1 халбага гурил хийж хутган 2 минут байлгана.

     
     
     Дараа нь амтлагчууд болон шөлөө хийж хутгаад  шөлийг ширгэтэл буцалгана. Хар чинжүү, давсаа хийж хутгана.

     
     Тэгш ёроолтой саванд бэлдэцээ хийж гадаргууг нь тэгшлэнэ.

     
     Дээр нь төмсний нухаш, цөцгийн тосоо хийж тэгшлэнэ.Амтат чинжүүгээ цацна.

     
     200 хэмийн халуунтай шарах шүүгээнд хийж, 30 минут байлгана.

     

    Хэрэглэхийн өмнө 10 минут хөргөнө.

    ХӨӨРХӨН ЭЭЖҮҮД МИНЬ ГЭР БҮЛТЭЙГЭЭ САЙХАН ХООЛЛООРОЙ.

    ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТЫН ӨРТӨӨ.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он