Жирэмсэн үед биед шаардагдах амин дэм ба эрдэс бодисын ашиг тус

2016-07-27     26918

Жирэмсэн үеийн хоол шим тэжээлийг зохистойгоор хэрэглэх нь эрүүл хүүхэд төрүүлэхийн нэгэн үндэс байдаг билээ. Ялангуяа шим тэжээлийн дутагдалд өртөж болзошгүй аль ч насны тулгар төрөгч ,олон удаа төрсөн, 35-аас дээш насны жирэмсэн , ихэр ураг тээж байгаа болон ойрхон төрж байгаа эхчүүд хооллолтондоо илүү анхаарвал зохино. 

Илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэх нь түүнд агуулагдаж байгаа уураг, нүүрс ус, өөх тос, аминдэм, эрдэс бодисоос ихээхэн хамааралтай. 



Уураг :Жирэмсний бүхий л хугацаанд уураг маш чухал ач холбогдолтой. Хүүхдийн эд эрхтэн бүрэлдэх , булчингийн хөгжилд чухал үүрэгтэй. Жирэмсэн эхчүүд төгс буюу амьтны гаралтай уураг нэмүү хэрэглэх хэрэгтэй. Уургаар баялаг хүнсний зүйлд бүх төрлийн амьтны мах, хонь үхрийн элэг, өндөг, загас, сүү цагаан идээ, вандуй, самар, буурцаг зэрэг болно. Жирэмсний бүхийл хугацаанд хоногт 15гр уураг нэмж хэрэглэх хэрэгтэй. 1гр уураг = 4 kkал

Өөх тос: Жирэмсний хугацаанд амьтны гаралтай өөх тосны хэмжээг багасгаж аль болох ургамлын гаралтай тос хэрэглэж байх хэрэгтэй. Өөх тос нь бодисын солилцооны зохицуулалт, биеийн бүтцэнд зайлшгүй шаардлагатай. Өөх тос нь тосонд уусдаг аминдэмүүдийн /А,О,Е,К/ шингээлт, шимэгдэлт, бие дэхь хадгалалтанд чухал үүрэгтэй. Амьтан ургамлын гаралтай тоснууд өөх тосоор баялаг байдаг. 1гр өөх тос = 9 ккал

 

Нүүрс ус:  Энэ нь амьд биеийн оршин тогтнох хийгээд үйл хөдөлгөөнд шаардагдах илчлэгийн гол эх үүсвэр болдог. Жирэмсэн эхчүүд нийлмэл нүүрс ус буюу эслэгийн хэмжээг нэмэгдүүлж, энгийн нүүрс усны хэрэглээгээ аль болох багасгах нь зүйтэй . Эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүнд хар гурил, хүнсний ногоо, жимс, хөц будаа, гурвалжин будаа зэрэг орно. Нүүрс усаар үүсгэгдэх энерги нийт хоол тэжээлийн үзүүлэлтийн 50-55% -г эзлэх ёстой. 1гр нүүрс ус = 4 ккал 

Аминдэм: Харин аминхүчил болон илчлэг дутагдвал эсийн үйл ажиллагаа алдагдаж улмаар өсөлт хэвийн явагдах боломжгүй болдог байна. Ялангуяа үр хөврөлийн эсүүдийн хуваагдлын үед шим тэжээлийн хомсдол үүсвэл үр хөврөлд маш аюултай байдаг. Аминдэмийн дутмагшил нь ургийн хөгжлийн зогсонгоших хамшинж, ургийн тэжээлийн доройтол, ургийн гажиг хөгжил, бага жинтэй нярай төрөх зэрэг шалтгаан болдог бол эхэд жирэмсний хордлого, цус багадалт, зулбах, дутуу төрөх, төрөлтийн саатал, төрсний дараах цус алдалт, зэрэг эмгэг тохиолдох эрсдэлтэй. Жирэмсэн ба хөхүүл үед амин дэмийн хэрэгцээ эрс нэмэгдэнэ. Оросын анагаах ухааны академийн хоол судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн судалгаагаар жирэмсэн эхчүүдийн 70-80% аминдэмийн дутагдалтай байдгийг тогтоосон.
Фолийн хүчил нь ургийн мэдрэлийн тогтолцооны эмгэг, гажиг хөгжил, уруул тагнайн сэтэрхий үүсэхээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой . Аминдэм эрдэс бодисыг зөвхөн жирэмсэн болод хэрэглэх биш жирэмсэн болохоос 3-6 сарын өмнөөс хэрэглэх зөвлөмжийг эрдэмтэд гаргаад байна. 
Жирэмсний тээлтийн хугацаанд вирус болон халдварт өвчнөөр халдварлагдах нь дутуу төрөх үндсэн шалтгаан болж байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд дархлааг сайжруулах явдал юм. Дархлааг сайжруулахад аминдэм, эрдэс бодис чухал үүрэгтэй. 
Жирэмсний эхний 3 сар буюу 12 долоо хоног хүртлэх хугацаа бол маш чухал үе юм. Энэ үед гадаад орчны таагүй нөлөөлөл, халдварт өвчин /томуу/, эмийн зөв биш хэрэглээ, хорт зуршил /архи, тамхи/, ажлын таагүй нөхцөл зэргээс шалтгаалан ургийн эрхтнүүд хэвийн хөгжиж чадахгүй тохиолдол гардаг. 
Эх, урагт аминдэм , эрдэс бодисын үзүүлэх нөлөө

Аминдэм ,Эрдэс бодис Бие махбодид үзүүлэх нөлөө: 

Аминдэм -А 
Нүдний торлог бүрхэвчинд харааны будагч бодис үүсэхэд оролцоно 
Ургийн өндөрт нөлөөлнө 
Ихсийн өсөлт хөгжлийг хангана 
Дархлалтыг идэвхижүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ 
Жирэмсэн эхийн биеийн байдлыг сайжруулж, нойрыг хэвийн болгоно 
Зүрхний булчингийн агших үйл ажиллагааг сайжруулна 
Жирэмсэн эмэгтэйн хумс, үс, арьсанд эерэг нөлөө үзүүлнэ 

Аминдэм В3 
Ургийн хэлхээс яс, шүд үүсэхэд чухал үүрэгтэй 
Ирээдүйн хүүхдийн ерөнхий бие махбодын өсөлтөнд нөлөөлнө 
Хөхүүл насны хүүхдийн сульдаа өвчнөөс сэргийлэх чухал үүрэгтэй 

Аминдэм С 
Бүх эрхтнийг дамжин хөгжүүлэх ба бодисын солилцоонд оролцоно 
Ажлын чадвар болон бие махбодын дархлалыг сайжруулна 
Нянгийн хорыг саармагжуулан нянг устгана 
Халдварт өвчинд бие махбодын чадавхийг ихэсгэнэ 
Цусны судасны ханыг бэхжүүлнэ 
Шархны эдгэрэлтэнд нөлөөлнө 

Аминдэм Е 
Жирэмсэн ба хөхүүл эхчүүдийн дааврын ялгаралтанд оролцоно 
Дутуу төрөхөөс урьдчилан сэргийлэх нөлөөтэй 
Ургийн хэвийн өндрийг хангахад чухал ач холбогдолтой 
Антиоксидант 
Нүдний торлог, булчингийн эд, мэдрэлийн тогтолцоог хамгаалах үйлчилгээ үзүүлнэ 

Аминдэм В1 /тиамин/ 
Жирэмсний эхний сарын хордлогоос сэргийлнэ 
Хоолны дуршил сайжруулна 
Зүрх судасны ба мэдрэлийн тогтолцоог бэхжүүлнэ 

Аминдэм В12 
Уургийн солилцоонд оролцоно 
Нүүрс ус, өөх тосны солилцоог зохицуулна 
Төв мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангана 

Фолийн хүчил 
Мэдрэлийн тогтолцооны гажиг хөгжил үүсэх эрсдлийг багасгана 
Ургийн өсөлт, өндрийг хэвийн байлгах нөхцлийг бүрдүүлнэ 
Ургийн уруул тагнайн сэтэрхийгээс сэргийлнэ 
Фолийн хүчил байгалийн бүтээгдэхүүн ногоон навчит хүнсний бүтээгдэхүүн, бобах, спарже, цитрус-д ихээр хадгалагдана. 

Төмөр 
Дархлааг сайжруулна 
Мэдрэлийн тогтолцоонд эерэг нөлөө үзүүлнэ 
Төмөр дутагдалын цус багадалаас сэргийлнэ 

Иод 
Бамбай булчирхайн дааврыг үүсэхэд нөлөөлнө 
Жирэмсэн эхийн дотоод шүүрлийн явцыг хэвийн байхад нөлөөлнө 
Ургийн тархи үүсэх, хэлбэржихэд нөлөөлөл үзүүлнэ 
Йод дутагдахад амьгүй ураг төрөх, үр аяндаа зулбах, төрөлхийн зүрхний гажигтай ураг төрөх эрсдэл ихээхэн тохиолдоно. Судлаачдын тогтоосноор жирэмсэн эхчүүдийн 65% -д иод дутагдлын хамшинж илэрдэг, ДЭМБ-ын тооцоолсноор ой ухааны хомсдлын үндсэн шалтгаан иод дутагдал гэж үзсэн байна. Хүний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн 4% иоджуулсан давс, иод байх хэрэгтэй 

Кальци 
Шүд ба ясны хөгжилтөнд оролцоно 
Мэдрэлийн тогтолцоо зүрх ба булчин хэлбэржүүлэхэд оролцоно 
Ургийн хөл, үс, арьс, чих, нүдний эд, хэлхээ яс, дотор эрхтэн, төв мэдрэлийн тогтолцоо хөгжихөд нөлөөлдөг.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он