Жирэмсэний хугацааг хэрхэн тодорхойлох вэ?

2016-07-28     43689

Хүүхдийн төрөх хугацааг хялбар аргаар тодорхойлохдоо эхийн сүүлийн сүүлийн сарын тэмдгийн эхний өдрөөс эхлээд 40 долоо хоног гэж тооцно. Сарын тэмдгийн хэвийн мөчлөгтэй ихэнх эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгийн дундах хоёр долоо хоногт өндгөн эс ялгардаг байна. Энэ үед үр тогтолт явагддаг. Иймд 40 долоо хоногийн эхний хоёр долоо хоногт жирэмслэлт эхлээгүй байдаг. Учир нь хүүхэд эхийнхээ хэвлийд 38-39 долоо хоног байдаг. Харин Харин сарын тэмдгийн мөчлөг тогтвогүй эмэгтэйчүүдийн хувьд ингэж тооцож гаргах нь найдваргүй тул хэв амиан шинжилгээгээр төрөх хугацаагаа тогдорхойлох нь илүү баталгаатай. Жирэмсэний 38-42 долоо хоногийн дотор төрөхийг жирэмсэний хэвийн хугацаа гэж үздэг. Бүх эмэгтэйчүүдийн 80-90 хувь нь энэ хугацаанд төрдөг.

Жирэмсний хугацааг дараах аргаар тодорхойлно :

1. Сүүлийн биений юм үзсэний эхний өдрөөр

2. Ураг анх хөдөлсөн хугацаагаар

3. Үр гадагшилснаар  баримжаалах

4. Зөвлөлгөөн өгөх газар, жирэмсэнг анх илрүүлсэн хугацаагаар

5. Бодит үзлэгийн  үр дүн:

А. Хүйсний хонхор

Б.Умайн ёроол

В. Хэвлийн тойрог

Г.Умайн ёроолын өндөр

Д. Ургийн урт

Е. Ургийн толгойн шулуун хэмжээ

Жирэмсний хугацаа тодорхойлох томъёо:

Ё. Скульскийн томъёо

Х=(Lx2)-5/5

Х- жирэмсний хугацаа сараар

L- Ургийн урт

Ж. Жорданиагийн томъёо

Х=L+C

Х – Жирэмсний хугацаа долоо хоногоор

L- Умайд байгаа ургийн урт

С- Ургийн толгойн шулуун хэмжээ

Жирэмсний шинж тэмдэг:

1.    Эргэлзээ төрүүлэх

•     огиулж бөөлжинө , хоолонд дургүй болно

•    Хоолны үнэр амт буруу мэдрэнэ

•    Амархан ядрамтгай , нойр өөрчлөгдөх , ууртай цочромтгой болох

•    Нүүр , хөхний тойроод , хэвлийн гол шугамаар сэвхтэнэ

2.    Жирэмсэн байж магадгүй

•    Биеийн юм хаагдана

•    Хөх томроно , хатуурна

•    Үтрээ үүдэвчийн салст хөвсийж , зузаарч хөхрөнө

•    Биологи – иммунологийн урвалууд эерэг гарна

3.     Гарцаагүй жирэмсэн

•    Ургийн хэсэг тодорхой тэмтрэгдэнэ

•    Ургийн хөдөлгөөн эмэгтэйд болон барьж үзэхэд тэмтрэгдэнэ

•    Ургийн зүрхний цохилт сонсогдоно

•    ЭКГ, ФКГ-д тодорхой гарна (14 -16 д.х )

Төрөх хугацааг тооцох нь яагаад чухал вэ?

  • Эмч таны хүүхдийн өсөлт, хөгжил хугацаандаа зөв явагдаж байгаа эсэхийг мэднэ.

  • жирэмсэний амралтаа төлөвлөх

  • Үзлэг шинжилгээндээ эрт хамрагдах

  • Эмчийн үзлэг хийлгэх хугацааг төлөвлөх гэх мэт.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он