Жирэмсэн үед ямар хоол хүнс хориотой вэ?

2016-07-28     62836

Жирэмсэн болсон үеэс эхлэн хоол тэжээлийн чанартаа анхаарах хэрэгтэй шүү ээжүүд ээ. Таны идсэн хоолыг таны хүүхэд ч бас иднэ гэдгийг анхаараарай. Ингээд жирэмсэн үед ямар хоол хүнснээс татгалзах вэ гэвэл:

  • Боловсруулж нөөшилсөн хүнс. Боловсруулж, нөөшилсөн хүнснээс зайлсхийгээрэй. Учир нь боловсруулж нөөшилсөн хүнсэнд их хэмжээний чихэр давс, тос агуулагддаг ба удаан хадгалах зориулалтаар химийн бодис, будагч, амт оруулах бодис нэмсэн байдаг.

  • Хөгцтэй зөөлөн бяслаг:  Цагаан идээ эрүүл мэндэд сайн гээд бяслагийг идэх тохиолдол байдаг. Гэвч уг бүтээгдэхүүнийг сүүгээр хийдэг ба бяслаг шахах процесс нь сүүг урвалд оруулснаар бие давхар эмэгтэйн биед сөрөг үр нөлөө үзүүлэх магадлал өндөр аж. Түүнчлэн ариутгаагүй сүүгээр шахсан бяслаг нь урагт хүнсээр дамжих элдэв нянг дамжуулдаг гэнэ. Жирэмсэн эмэгтэй дараах төрлийн бяслаг идэх хориотой. Үүнд камемберт,, брай, ямааны сүүгээр хийсэн зөөлөн хальстай бяслаг, рокфорт, Данийн хөх бяслаг болон горгонзола төрлийн бяслаг тус тус багтана.

  • Түүхий өндөг:Өндгийг түүхийгээр нь эсвэл хагас түүхий маягаар шарж идэх нь эрүүл мэндэд муу. Түүхий өндөгт агуулагдах эрдэс бодис нь жирэмсэн эхэд хордлого өгөх эсвэл жирэмсний хордлогыг нь даамжруулах аюултай аж. Улмаар эхийн хэвлий дэх ургийн усны бүтцийг өөрчилж усгүйжүүлэх хор хөнөөлтэй аж.Мөн салмонеллын халдвар авч болзошгүй.

  • Боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн. Жирэмслэлтийн хугацаанд хамгийн хориотой хүнс бол боловсруулсан махан бүтээгдэхүүн юм. Үүнд утсан шарсан бүх төрлийн хиам, зайдас, даршилсан мах, махан бүтээгдэхүүн орно. Махыг боловсруулж удаан хугацаанд тэр байдлыг нь хадгалахын тулд химийн бодисыг бага хэмжээгээр ашигладаг байна. Жирэмсэн үед эдгээр махан бүтээгдэхүүнийг байнга хэрэлэсэн бол ургийн гаж өсөлт, зулбалт тэр байтугай амьгүй төрөх магадлал өндөр гэнэ. Тиймээс эдгээр хүнснээс бүр мөсөн татгалзаарай.

  • Элэг, элгээр хийсэн бүтээгдэхүүн: Элэгийг жирэмсэн үедээ идэхээс зайлсхийх хэрэгтэй. Ямар ч малын элэг болон элэгний нухаш, зайдаснаас татгалзаарай. Учир нь элэг маш их хэмжээний А витамин агуулдаг. Бүр дэндүү их шүү. Тиймээс урагт ялангуяа жирэмсний эхний хэдэн сар элгэн бүтээгдэхүүн идэхээс татгалзаарай. А витамины хэт их илүүдэл нь ургийн гаж өсөлтийг бий болгодог гэнэ.

  • Эмийн ургамал: Аливаа эмийн ургамал уухаасаа өмнө эмчээс заавал асууж байж уугаарай. Зарим эмийн ургамал жирэмсэн үед тохирдоггүй байна.

  • Загас, далайн гаралтай бүтээгдэхүүн: Далайн гаралтай хүнс, загасны махнаас татгалзах хэрэгтэй. Загасны мах нь хүний биед нэн хэрэгтэй эрдэс, омега хүчил агуулдаг. Мөн загасны мах нь тодорхой хэмжээний мөнгөн ус агуулдаг бөгөөд уг мөнгөн усны хэмжээ жирийн хүнд хор хөнөөлгүй харин ч эрүүл мэндэд нь сайн боловч бяцхан ургийн хувьд уг хэмжээ хэт ихдэх ба ургийн мэдрэлийн системд нөлөөлөх хор хөнөөлтэй юм байна. Тиймээс загас, далайн гаралтай бүтээгдэхүүнээс татгалзаарай. Үүнд махчин загас, марлин, сэлэм загасыг тус тус хориглоно.

  • Ариутгаагүй сүү: Жирэмсэн үед эмэгтэй хүний бие организм хэт мэдрэг, эмзэг болдог тул ариутгаагүй сүү хэрэглэх хориотой. Хонь, ямаа, үхэр гээд ямар ч малын сүүг түүхийгээр нь ариутгаагүй байдалтай хэрэглэхийг хатуу хориглох хэрэгтэй. Учир нь ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүнээр элдэв өвчний халдвар дамжих нь элбэг бөгөөд жирэмсэн эмэгтэй уг халдварыг амархан тээдэг байна. Мөн салмоннелын халдвар авч болзошгүй.

  • Кофе:   Кофе их хэмжээгээр уух хориртой. Нэг аяга кофе ойролцоогоор 95-105мл кофейн агуулдаг. Өдөрт 200мл буюу түүнээс дээс кофейны агууламжтай кофе хэрэглэхэд таны хүүхдийн зурх судасны үйл ажиллагааг доголдуулдаг





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он