БЗХӨ ба жирэмслэлт

2016-07-28     26295

Бэлгийн замын хаолварт өвчин гэдэг нь ихэвчлэн халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орсоноор халдварладаг өвчин юм. Бэлгийн хавьтлаар халддаг өвчнүүдэд заг хүйтэн, тэмбүү, хламиди, бэлэг эрхтний хомхой, халдварт шар, ДОХ зэрэг орно. 

Жирэмсэн эмэгтэй жирэмслээгүй эмэгтэйтэй адил БЗХӨ-өөр өвдөх эрсдэлтэй бөгөөд эхийн эрүүл мэнд төдийгүй хэвлийд байгаа бяцхан урагт маш хортой. Мөн умайн хүзүүний ба бэлэг эрхтний хавдар, элэгний архаг үрэвсэл, цирроз,үргүйдэл зэргийг үүсгэх ба үүсэх үндсэн суурь болдог байна. 

БЗХӨвчнүүдийн халдварлах дараах үндсэн замтай:

  1. Бэлгийн хавьтлаар
  2. Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүнээр
  3. Халдвартай ээжээс төрсөн хүүхэд
  4. Бохир зүү, тариур, сахлын хутга

Ураг нярайд хэрхэн БЗХӨ халдах вэ? 

Халдвар авсан эхээс ураг нярайд халддаг байна. Тэмбүү нь эхэсээр дамжин бүрэлдэж байгаа ургийг халдварлуулна. Харин заг хүйтэн, хламиди, трихомонад, шар, бэлгийн хомхой зэрэг нь хүүхдийн төрөх үед төрөх замд халдварлана. ДОХ нь эхэсээр, төрөх замаар, хөхний сүүгээр халдварладаг.

Ураг нярайд ямар нөлөө үзүүлэх вэ?

Хүүхдийг дутуу жинтэй, жин багатай, нүдний үрэвсэл, хараагүй болох, чүх дүлийрэх мөн бусад эрхтнүүд гэмтэх, халдварт шар, тархины үрэвсэл, элэгний архаг үрэвсэл, цирроз зэрэг йнз бүрийн төрөлхийн гажигтай болгох зэрэг маш хортой.

Жирэмсэн эмэгтэйд БЗХӨ-ийг шалгах нь

БЗХӨ нь аливаа хүний нас, хүйс, боловсрол, ёс заншил, шашин шүтлэг огт хамаарахгүй өвчлүүлдэг. Тиймээс өвдсөн тохиолдолд эхийн болон ураг нярайн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг тул зайлшгүй шинжилгээ хийлгэж, оношлуулан эмчлүүлэх нь маш ухаалаг асуудал юм.

БЗХӨ-тэй эмэгтэйд жирэмсэн байхад нь хэрхэн эмчлэх вэ?

Мөөгөнцөр, заг хүйтэн, тэмбүү зэрэг өвчнийг жирэмсэний хугацаанд эмчилж болно. Харин бэлэг эрхтний хомхой, ДОХ зэрэг вирусээр үүсгэгддэг өвчнийг эмчлэх арга хараахан нээгдээгүй байна.

Бэлгийн замаар халдах өвчнийг гүйцэд эмчлүүлэхгүй бол дараах хүндрэлүүд гарч болно.

  • Эмэгтэй хүнд хэвлийн доод хэсгээр байнга өвдөх
  • Үргүйдэлд хүргэх
  • Умайн гадуур жирэмслэх
  • Шээсний сүв нарийсах
  • Хүүхэд зулбах, амьгүй төрөх
  • ДОХ-ын халдвар авах нөхцөл ихсэх

Жирэмсэн эмэгтэй БЗХӨ-өөс хэрхэн сэргийлэх вэ?

  • Эхнэр нөхрүүд бие биедээ үнэнч байх
  • Бэлгийн харилцааны үед бэлгэвч хэрэглэх
  • Эмнэлгийн нөхцөлд цус солиулах
  • Аливаа тариаг хийлгэхдээ зөвхөн нэг удаагийн  тариур хэрэглэх
  • Дотуур үзлэг хийлгэхдээ хувийн ариутгасан бээлий, толийг ашиглаж байх

 

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он