Ээжүүдийн хүрээлэн

Жирэмсэний хооллолттой холбоотой зөвлөмжүүд

2016-07-29     23092

Хөөрхөн ээжүүд бүхэн жирэмсэн болсон цагаас эхлээд нүдэндээ амттай сайхан харагдсан амттан болгоныг идмээр санагдаж байгаа биз. Эрүүл жирэмслэлтийн хамгийн чухал зүйл бол бидний ходоод гэдсэнд очиж, цаашаагаа ихэсээр дамжин урагт хүрч буй хоол тэжээл юм. Тиймээс эрүүл хооллолт дахин эрүүл хооллолт.

1.Хангалттай хэмжээгээр хооллох нь чухал.

  • Жирэмсэн үед хоолыг хангалттай хэмжээгээр хэрэглэх нь эмэгтэйчүүдийн бие махбодыг эрүүл байлгахаас гадна эхийн хэвлийд байгаа ургийн өсөлт, хөгжилтөнд хэрэгтэй.
  •  Өдөр бүр шинэ ногоо, жимсний төрөл бүрийн зууш хэрэглэ.
  •  Эрүүл жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэгцээг нь хязгаарлах ямар нэг хоол, хүнс байхгүй.
  • Жирэмсэн эмэгтэйчүүдэд хоол идэхтэй холбоотой дотор эвгүйрхэх зэрэг ямар нэг асуудал байвал тохирох зөвлөгөө ав.
  • Жирэмсэн эмэгтэй хангалттай хооллох нь
  • ургийн бойжилтонд чухал ач холбогдолтой.

Жирэмсэн үед хооллолттой холбоотой гардаг нийтлэг асуудал, зовиурын үед юу хийх вэ?

Бөөлжис цутгах, огиулах үед:

  •  мах бага ид
  •  унтаж сэрсний дараа бага хэмжээгээр талх, төрөл бүрийн будаа, жигнэмэг ид
  • бага багаар ус уу

Цээж хорсох, ходоод хямрахад:

  •  мах бага ид
  • халуун ногоо, хоол амтлагч хэрэглэхгүй байх
  • хоол идсэний дараа баруун хажуугаар доош харан хэвтэх

Өтгөн хатах, гэдэс дүүрэх үед:

• өдөрт хоёр литрээс багагүй хэмжээтэй шингэн ууж бай. Уух шингэнийхээ хэмжээг нэмэгдүүл.

• хүнсний ногоо, жимс жимсгэнийг хангалттай хэмжээгээр ид.

• дасгал хөдөлгөөн тогтмол хий. Ялангуяа явган их яв.

Цагаан мах гарахад:

• удаан хугацаагаар зогсохоос аль болох зайлсхий.

• өтгөн хаталтыг эмчил

• хэвлийг хэт хүчилж бүү шах

• бүлээн усаар өдөрт 2 удаа биеэ арчих, усанд орох

2. Аль болох олон нэр төрлийн хоол, хүнс хэрэглэ

- Жирэмсэн үед аль болох олон нэр төрлийн хоол, хүнсийг хэрэглэх нь та болон таны хүүхдийн өсөлтөнд хэрэгтэй тэжээлийн бодисуудыг бүгдийг нь хангалттай авна.

- Хэрэв та цөөн нэр төрлийн хоолыг их хэмжээгээр эсвэл бага хэмжээтэй иддэг бол энэ нь ямар нэг бодисын далд дуталд хүргэнэ.

- Хоолны нэр төрөл олон байх нь жирэмсэн эмэгтэйг цус багадалтаас, бахлуураас: хүүхдийг чинь элдэв гаж хөгжил, бага жинтэй төрөхөөс урьдчилан сэргийлнэ.

- Идэхэд тохиромжтой төрөл бүрийн зуушнууд тухайлбал: жимс, жимсний шүүс, сүү, тараг, аарц, ээдэм, эрдэнэ шиш, бяслаг, самар, төрөл бүрийн ногоо, жимс хэрэглэвэл хоолны нэр төрөл олон болно.

- Хэрэв гэр бүлийнхэн чинь “жирэмсэн үед зарим нэг хоол хориотой” гэж итгэдэг бол тэдний санаа бодол, буруу ойлголтыг өөрчилж аль бодис нь бие махбодын юунд хэрэгтэй болохыг хэлж ойлгуулаарай.

 Мөн жирэмсэн эмэгтэй иод дутлын эмгэгээс сэргийлэхийн тулд  иоджуулсан давс хэрэглэвэл зохино гэдгийг  санаарай хөөрхөн ээжүүд ээ.

 





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он