Хөөрхөн ээжүүд ажлын ядаргаагаа хэрхэн "гаргах" вэ?

2016-08-04     12059

Эмэгтэйчүүд жирэмсэн байх үедээ ажлаа хийх нь давуу талтай гэж үздэг. Ажлынхаа карьерыг алдалгүйгээр өдөр бүрийг эрч хүчтэй өнгөрөөж нэг л мэдэхэд хүүхдээ төрүүлэх өдөр ирнэ. Гэтэл урдных шигээ ажлын бүтээмж мөн хүч тамир чинь багасаад байвад ажил хийж байх үедээ дараах чухал зүйлсүүдийг байнга санаж яваарай ээжүүд ээ.

Цэвэр устай “нөхөрлө”

Ус их уух нь биеэс аливаа хорыг гадагшлуулж, хүүхдийн бойжилтонд сайнаар нөлөөлдөг. Тийм учраас жирэмсэн байх хугацаандаа устай “нөхөрлөх” хэрэгтэй. Ялдангуяа компьютерийн ард суудаг ажилтай бол цангаж огт болохгүй. Жирэмсний эхний саруудад шингэний дутагдалд орвол хүүхэд зулбах хүртэл маш их аюултай байдаг учраас хуучин шигээ ажилдаа улайраад цангаад суугаад байж болохгүй.

Зүрхний цохилтоо хяна

Ажил хийх хугацаандаа зүрхний цохилтоо хянаж байх нь чухал. Чамд зориулалтын аппарат байхгүй бол зүрхний цохилтоо гараараа дараад тоолж болох юм. Хэрэв минутанд 140-өөс олон удаа цохилж байвал эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн үг. Ялангуяа жирэмсний сүүлийн саруудад эхийн зүрхэнд ачаалал их ирдэг учраас бүхнийг хяналтандаа байлгахын тулд ажлынхаа хажуугаар зүрхний цохилтоо хянаж байгаарай.

Биедээ ачаалал өгөхөөс зайлсхий

Жирэмсний үед нуруу, бөөрөнд их ачаалал ирдэг учраас ямар ч тохиолдолд хүнд юм өргөхөөс зайлсхий. Үүнийхээ оронд ажлынхаа залуугаас эелдэгээр тусламж хүсээрэй.

Сайн ид

Энгийн ажилчид өдөрт ганцхан удаа хоол идэж байх нь хамаагүй. Чи хүссэнээрээ идэх хэрэгтэй. Хүүхдийн биед амин чухал кальци, төмөр зэрэг эрдсүүдийг хангалттай хэмжээгээр нөхөхийн тулд чи хуучнаасаа хэд дахин илүү тэжээллэг, их хэмжээтэй хооллох нь чухал.

15 минутын дүрмийг баримтал

Нэг цаг идэвхтэй ажиллаад 15 минут түр амсхийх дүрмийг баримтал. Хэрэв хэт их ачаалал авах юм бол хүүхдийн бойжилтонд муугаар нөлөөлнө. Бас ажлын стресс хүүхдийн уйламхай, тавгүй болгох магадлал өндөр байдаг.  Нүдээ аниад ажлынхаа ширээнээс түр холдон 15 минутанд тайван сонгодог хөгжим сонсож, эсвэл цонхоор цэвэр агаар амьсгалах, дуртай номоо унших зэрэг сонирхолтой зүйлсийг хийж, мөн жирэмсэн үеийн зөөлөн амьсгалын дасгал хийж өөрийгөө амрааж болох юм.

Ачаалал ихтэй ажил авахаас зайлсхий

Байгууллагад чинь хичнээн чухал байсан ч энэ удаа өөр ажилтанд даатгах хэрэгтэй. Урт хугацааны, өндөр хариуцлага шаардах төсөл хүлээж авахынхаа өмнө сайн бодоорой. Чи энэ хугацаанд ямар ч ажлаас илүү чухал “ажил” хийж байгаа. Жирэмсэн байх хугацаанд эмнэлэгт хэвтэх, ганц хоёр хоног чөлөө авах шаардлага гарах магадлалтай тул ачаалал ихтэй ажил авахаас түр татгалзаарай.

Халуун хүйтнээ тохируул

Ажиллаж байхдаа өрөөнийхөө халуун хүйтнийг маш сайн тохируулах хэрэгтэй. Ялангуяа өвлийн цагт хэт халуун өрөөнөөс хүйтэн рүү гарч цаг агаарын харшуулж болохгүй. Үүнээс болж толгой таллаж өвдөх, ханиад хүрэх эрсдэл бий болно. Жирэмсний сүүлийн саруудад элдэв халдварт өвчин тусах, хууч өвчинөө дэлгэрүүлж болохгүй.





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он