Сибирийн "Хүр Өрөөсгөл" эрвээхэй

2016-08-05     17065

Сибирийн " Хүр Өрөөсгөл " эрвээхэйн нүүдэл 61-ийн гарам өнгөрсөн гэнэ. Удахгүй Улаанбаатар хот болон Шадивлан Шарга Морьт Хандгайт Гачуурт Бэлх Сэлбийн зусланд байгаа айлууд руу асуй.

Хамгаалах арга: 

Адууны хомоол үхрийн аргал түлж бээлий өмсөж ариун цэвэр сахицгаах хэрэгтэй. Адууны нойтон хомоол, үхрийн хатсан баас зэргийг хольж уугиулан шатааж утаа май тавьж шавьж устгалын арга хэмжээг авна уу. 

Гэрийнхээ хаалга цонхыг оройн 11 цагаас шөнийн 3 цаг /хамгийн идэвхтэй үе/ хүртэл таг битүү байлган агааржуулагч сэнс ажиллуулж гэрийн дотор талаа нойтон чийгтэй цэвэрлэгээ хийн ариун цэврийг сахих хэрэгтэй шүү. Энэ эрвээхэй нь маш гэрэлсэг, гэрэлд ихээр татагдагддаг тул хурц тусахуйц гэрэл цахилгааныг унтрааж салгах хэрэгтэй.

Гэрийн нөхцөлд арц хүж уугиул ялаа шумуулны хор тор зэрэг арга хэмжээг яаралтай ав зусланд бол гадаанаа аргал хомоол холиод уугиулчих .. Сибирийн эрвээхэй нь маш үслэг бөгөөд нарийн тоосонцор ихээр ялгаруулдаг. Энэ тоосонцор нь хүний биед харшил үүсгэх мөн хууч өвчнийг сэрдээх хандлагатай байдаг байна. Устгал хийхдээ нойтон чийгтэй алчуур, сод вок холермин хольсон усаар шүршиж угаалга цэвэрлэгээг хийх хэрэгтэй. Эцэст нь устгал хийсэн эрвээхэй болон өндөгнүүдийг шуудайнд хийн битүүлж газар булж устгаарай !!!!





» буцах
Шинэ
Их уншсан
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Ээж - Хайрын аппликейшн эзэмшинэ. 2015 он