Хүүхдийн ургийн хөгжлийг 7,7 хоногоор үзэх.
Сүүлийн сарын тэмдэг ирсэн эхний өдрөө оруулна уу (*)
Please select a date when we should contact you.
Таны нэр (*)
Please type your full name.
И-мэйл (*)
Invalid email address.
  

Alternative flash content

Requirements

Error
  • JFolder::create: Could not create directory
  • JFolder::create: Could not create directory

Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхэд мөнгөн тэтгэмжид хэрхэн хамрагдах болон бүрдүүдэх шаардлагатай зүйлс

Жирэмсний болон нярай хөхүүл хүүхэдтэй эхэд олгох мөнгөн тэтгэмж авах эрх жирэмсний 5 дахь сараас эхлэх бөгөөд эх тэтгэмжийг тогтоолгох хүсэлтээ өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нйигмийн ажилтанд гаргасан өдрөөс эхлэн хүүхдийг 1 нас хүртэл хүртэл хугацаанд багтаан 10 сар олгоно.

Жирэмсний тэтгэмж-Авах журам-бүрдүүлэх бичиг баримт

-хяналтын эмчээс тодорхойлолт авна

-иргэний үнэмлэх

-оршин суудаг нутаг дэвсгэрийн хорооны тодорхойлолт

-2%цээж зургийн хамт оршин суудаг дүүргийнхээ нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад очин шинээр дэвтэр нээлгэснээр төрөх хүртлээ буюу жирэмсний 5 сарын  тэтгэмжээ сар бүр авах эрхтэй болно.

Хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж -Авах журам-бүрдүүлэх бичиг баримт

Шинэ төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээг нийгмийн халамжийн тэтгэмжийн дэвтэрийн хамт дүүргийнхээ нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад очин сунгалт хийлгэснээр хөхүүл хүүхэдтэй эхэд олгогддог 5 сарын тэтгэмжээ сар бүр авах эрхтэй болно.

Зөвлөгөө

Хадгаламж, Капитал зэрэг аль банкны салбараас тэтгэмжийн мөнгөө авч болохыг нийгмийн халамжийн ажилтнаас лавлаад, мөнгө олгогдох тухайн банкны салбар дээр очин анкет бөглөн  шинээр үнэ төлбөргүй банк карт нээлгэж болно/хэрэв танд байхгүй бол шүү дээ/ .  Банк карттай болсноор таны тэтгэмжийн мөнгө сар бүр данс руу тань орж байх бөгөөд та заавал банкин дээр очилгүй бэлэн мөнгөний машинаас мөнгө авах, үйлчилгээний газруудаар төлбөр тооцоогоо хийж болно.  Гэхдээ жирэмсний тэтгэмж авсны дараа банкны салбараас дэвтэрээ авч нийгмийн халамжийн газраар сунгалт хийлгэн банкинд буцаан хураалгаснаар хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжээ үргэлжлүүлэн авах боломжтой болно. Дашрамд хэлэхэд та хүний хөгжлийн сангийн мөнгийг мөн банк картаар авч болно.

 

E-Shop / NEW

E-Shop / Used

Таны байрлал: Эхлэл Нийгмийн халамж тэтгэмж, жирэмсний хяналт Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхэд мөнгөн тэтгэмжид хэрхэн хамрагдах болон бүрдүүдэх шаардлагатай зүйлс